Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • museum.edarkhan@gmail.com
  • 7037-3020

Да-Ба 09:00-18:00

2024-09-04 13:13:18

Захирал, Дархан нутаг судлаач, дэд проф. Д.Жамбалдорж 

       1960-1980 оны үеийн Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болсон ах дүү Социалист 6 орнуудын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Найрамдал”-ын Дархан хотын түүхийг сурталчлах зорилгоор “Орон нутаг судлах кабинет”-ыг тухайн Төр, Нийгмийн нэрт зүтгэлтэн, Академич, доктор, профессор Дарамын Төмөр-очир анх санаачлан байгуулсан юм.  

    Тухайн үед Намын Дээд Сургуулийн багш, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан Д.Төмөр-Очир нь түмний дунд их нэр хүндтэй хүн байсан тул тухайн үеийн Соёл Урлагийн томоохон зүтгэлтнүүд Дархан хотын “Найрамдал” Музейд гайхамшигтай эх бүтээлүүдээ өгч хандивлан сан хөмрөгийг нь арвижуулжээ.  

        Тус Музей нь 1990 оноос Дархан хотын Музей, 1994 оноос Дархан-Уул аймгийн Музей нэртэй болсон. Өнөөдөр Музей нь 8 орон тоотой, үзүүллэгийн 4 танхимтай 1031 дэсийн 1498 үзмэртэй орон нутгийн Музей болон өргөжиж ирлээ.  

     Музейн хамт олон үзүүллэгийн 4 танхимуудын үзмэрүүдээ гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, жуулчид, иргэд, Дарханчууддаа тайлбарлан үзүүлэхээс гадна 14 төрлийн боловсролын хөтөлбөрт хамруулж байна.  

      Мөн Манай Музей – Төв Номын Сангийн Соёлын цогцолборын барилга Соёл Амралтын Хүрээлэнд баригдаж байна.  

        Манай Музейн цахим хуудаст зочилж буй эрхэм хүндэт та бүхэн шаардлагатай мэдээ мэдээллийг авч болно. Бид цаашид та бүхний санал, зөвлөгөө, шинэ санаа санаачилгыг хүлээн авч ажилдаа нэвтрүүлэн ажиллана.  

Найрамдлаар овоглосон манай аймгийн Музейд тавтай морилохыг урьж байна.