Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • museum.edarkhan@gmail.com
  • 7037-3020

Да-Ба 09:00-18:00

“Хорол” наадгайг тоглох заавар

Хорол нь гарын болон газрын мод гэсэн 2 хэсэгтэй бөгөөд нийт
60 ширхэг модтой. Чандмань, Хорол, Өлзий дүрслэлийг гарын мод
гэнэ. 12 жилийн амьтны дүрслэлийг газрын мод гэнэ. Хамгийн том
мод нь “Хорол” бөгөөд дарааллын дагуу моднууд нь бие биенээ
ахална. Оролцогчид тоглоомын явцад “Арван хоёр жил” дууг
харилцан дуулна. Тоглоомд тэгш тоотой хүн тоглож байгаа бол
талцаж тоглоод олон гэр барьсан тал нь хожно. Тоглоомд оролцож
байгаа хамгийн ахмад настай хүн эхэлж сөхөх бөгөөд эхний хүн
модыг дангаар болон ижилсүүлэн гарч, дараагийн хүн ахлах буюу
дагуулан өгөх журмаар тоглоом үргэлжилнэ.
“Хорол” тоглоом нь энэ жарандаа өргөө гэрээ барин жарган
суухыг бэлгэдэж 60 модоор гэр овоо босгож нааддаг ерөнхий утга
бэлгэдэлтэй үндэсний уламжлалт тоглоом юм.

“Оюуны цэнгэл” хөлөгт наадгай тоглох заавар

Чүү чамай- Тус тоглоом нь нэг хүний таван хошуу хэлбэрийн хөлөгт
тоглоом ба нийт 10 буудал бүхий хөлгийн 9 дээр нь хүүгээ байршуулах ба
даамтай адилаар давж иднэ. Ингэж хоосон нүүдэл хийхгүйгээр идэлцсээр
хөлөг дээр хамгийн сүүлд ганц хүү үлдээж чадвал тоглоомд хожсонд
тооцно.
Дөрвөн бух, Тэмээн таваг - Хоёр хар, хоёр цагаан бухыг хөлгийн эсрэг
булангуудад байрлуулах бөгөөд бухаа Х хэлбэртэй байхаар өрнө. Ээлжээр
нүүх ба зөвхөн зураасын дагуу зэргэлдээ нүдэнд бууна. Бух идэлцэхгүй.
Эсрэг тоглогчийн хоёр бухыг өөрийн бухнуудаар хааж нүүдэлгүй
болгосоноор хожно.
Тооно- Хоёр хүн хөлгөн дээр 6 цагаан, 6 улаан хүү өрөөд, эсрэг талынхаа
буудлыг зөрж эзлэхээр өрсөлдөж шулуун хэрчмийн дагуу боломжтой
хүүгийн дээгүүр (хүний, өөрийн гэж ялгахгүй) давж нүүн эсрэг талын
талбайг түрүүлж эзэлсэнээр хожно.
Морьтон- Найман буудалтай, гурван цагаан, гурван хар морьтой өвч
зэвсэглэсэн эртний цэргийн сийлмэл дүрс бүхий тоглоом. Эсрэг
тоглогчийн 3 морийг түрүүлэн идсэн тал нь хожно. Нүүдлийг морины
нүүдлээр нүүнэ.
Зургаадай- Тоглоомын хөлөг 7 буудалтай бөгөөд 2 хүн тус бүр гурван хүүг
цагаан тал нуман хэлбэртэй, хар тал Y хэлбэртэй өрнө. Ингэж тавьсны
дараа хоосон нүд рүү нүүж эхлэх бөгөөд ээлжлэн нүүсээр нүүдэлгүй
болсон тоглогч хожигдсонд тооцогдоно.
Тугал хариулах-Нэг тоглогч нь үнээ болон тугалыг, нөгөө нь хоёр хүүхдийг
барьж, зураасны дагууд нүүх ба эхлээд тугалыг нүүнэ. Дараа нь хоёр
хүүхдийн аль нэгийг нүүх гэх мэтээр хоёр тоглогч ээлжлэн нүүж тоглоно.
Үнээг нүүхгүй. Хоёр хүүхэд барьж тоглосон тоглогч нь тугалыг эхтэй нь
нийлүүлэлгүй тугалыг бэлчээрт тууж аваачихыг зорино. Тугал болон үнээг
барьсан тоглогч нь тугалаа эхтэй нь нийлүүлэхийг эрмэлзэнэ.
Буудал, Үүд зэрэг хөлөгт наадгайг тоглуулж сургах нь зөв.

“Аргай” шагайн наадгайн хөтөлбөр

Шагай шүүрэх-Тоглогч хөө хуягаа өөд нь шидээд тараасан шагайнаас
атгандаа багтах хэсгийг хаман авч дээш шидсэн сумаа атгасан шагайн
дээрээ тогтоож авна. Шагай хамж атгахдаа бусад шагайнд хүрч, хөндөж
болохгүй ба ойр орчмын шагайнд хүрч хөдөлгөх, атгасан шагайнаасаа
унагавал алдаа гэж үзээд дараагийн хүн шүүрнэ.
Шагай няслах- Тоглогчид шагайг атгаж газар орхиж ижил ижлийг нь
няслан харваж, оносныг авч нааддаг бөгөөд бөг цөг няслах ч гэнэ. Шагай
орхиж эхлэхээс өмнө тоглогчид тоглоомын дүрмийг тохиролцох ба үүнд:
Дэлхий тойрохгүй (няслаж эхэлсэн бол суудал өөрчлөхийг хориглоно),
Нясалсан гараараа авахгүй, Шагайтай гараараа авахгүй, Дашраар нь
няслахгүй, зангахгүй, хаахгүй гэх зэргээр тоглож наадна.
Морь, тэмээ уралдах- Шагайгаа морь, тэмээ болгон цувуулж өрөх бөгөөд
өрсөн шагайнаасаа ард мухар сөөм зайнд уралдах морь, тэмээгээ хойш
нь харуулан зогсооно. Тоглогчид дөрвөн бэрх ээлжлэн орхино.Эхлээд
хаяхад нэг морь, тэмээ буувал өөрийн өөрийн морийг "Морь эргэлээ" гэж
уралдах зүг тийш эргүүлнэ. Хоёр морь буувал морио эргүүлээд цувуулсан
шагайны сүүлчийн шагайтай, гурван морь буувал хоёр дахь шагайтай
гэхчлэн тавьж үргэлжлүүлэн тоглоно.
Шагай таалцах- Шагайгаар таалцаж тоглоход хоёроос дээш тоглогч
оролцох бөгөөд тэд тоглох шагайг (10-аас илүүгүй) хуваан авч түүнээс
нөгөө тоглогчиддоо мэдэгдэхгүй нууцаар хэдэн шагайг атгаж “Би хэдэн
шагай атгав, Мэргэн юм бол мэдээд таагаач, Цэцэн юм бол цээжлээд
хэлээч!” гэж хүүхдүүд харилцан хэлээд тус тусдаа хэдэн шагай атгасны
нийлбэр тоог хэлж онож таасан нь бусдын атгасан шагайг хураан авч
тоглосоор бүх шагайг хураан авсан нь хожно.
Алаг мэлхий - нийт 108 шагайнаас бүрдэх ба учран золгож буй жилтэй
ижил жилтэй хүн, эсвэл түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон
суусан дарааллаар шоо хаяж тоглоно. Шооны нүдэнд тохирсон шагайг
тоолон авна. Аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг
буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг
авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой
байна гэж үздэг.
“Дөрвөн бэрх”,“Бөгж нийлүүлэх” наадгайг тоглуулж сургах багц
хөтөлбөр

“Мандала” тэгш хамруулах боловсролын хөтөлбөр

Оролцогчдод зориулсан хөнгөн алжаал ядаргаа, стресс
тайлах, тайвшруулах хөгжмийн ая сонсонгоо будах дасгал хийх
нь хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэхээс гадна сэтгэн
бодох чадвар, орон зайн төсөөллийг хөгжүүлэн, бичих дадалд
сургана.
Аливаа зүйлийг өнгө ялган будаж байхдаа орчны талаарх
төсөөлөл, хэлбэр дүрс, өнгө гэх мэт олон зүйлсийг хүртэж
мэдэрдэг олон давуу талтай.
 А4 хэмжээтэй ажлын хуудасны “Мандала” дүрсийг өөрийн
хүсэл сонирхолд нийцүүлэн будна.

“Их хаад” боловсролын хөтөлбөр

ЕБС-ийн түүхийн хичээлийн агуулгад багтах “Монголын Их
эзэнт гүрэн”-ий тухай ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, PPT
хичээлийг үзэсний дараагаар мэдлэг бататгах ажлын хуудсыг
ажиллана.
 Мөн сонирхолтой асуулт, хариултын хүрд эргүүлж, мэдлэг
тэлнэ

“Миний ертөнц” бага насныханд зориулсан хөтөлбөр

Сурагчдын дүрслэх урлагийн хичээлийн агуулгыг Музейн
үйл ажиллагаатай уялдуулсан Монгол зургийн аргаар бүтээлээ
өнгө ялган будаж байхдаа хүрээнээс аль болох илүү гаргахгүйг
хичээж будах нь хүүхдийн өнгө, хэлбэртэй танилцан, ой тогтоолт,
хөдөлгөөнөө удирдах чадвар, нүдэн баримжааг хөгжүүлэх давуу
талтай “Миний ертөнц” бүтээл урлах хөтөлбөр юм.
А4 хэмжээтэй ажлын хуудасны зургийг будна. Дүрсийн
дагуу хайчилсны дараагаар биетийг нааж бүтээл бэлэн болно

“Нагтан ба Мартан” зургийн боловсролын хөтөлбөр

Будах дасгал нь хүүхдийн гарын жижиг булчинг
хөгжүүлэхээс гадна сэтгэн бодох чадвар,орон зайн төсөөллийг
хөгжүүлэн, бичих дадалд сургадаг. Аливаа зүйлийг өнгө ялган
будаж байхдаа орчны талаарх төсөөлөл, хэлбэр дүрс, өнгө гэх
мэт олон зүйлсийг хүртэж мэдэрдэг олон давуу талтай.
“Нагтан” зургийн арга ашиглан А4 хэмжээтэй ажлын
хуудсыг будаж хүрээний дагуу хайчлан шувууны баг хийж бүтээл
урлана

“Бүтээлч гар” боловсролын хөтөлбөр

Будах дасгал нь хүүхдийн гарын жижиг булчинг
хөгжүүлэхээс гадна сэтгэн бодох чадвар, орон зайн төсөөллийг
хөгжүүлэн,бичих дадалд сургадаг. Аливаа зүйлийг өнгө ялган
будаж байхдаа орчны талаарх төсөөлөл, хэлбэр дүрс, өнгө гэх
мэт олон зүйлсийг хүртэж мэдэрдэг олон давуу талтай.
 Хөтөлбөрийн дагуу амьтадтай танилцахаас гадна ЕБС-ийн
Дүрслэх урлагийн хичээлийн “Дулаан ба хүйтэн өнгө” сэдвийн
хүрээнд ажлын хуудсыг будаж, хайчлан бүтээл хийнэ.

“Нада-г урлая” боловсролын хөтөлбөр

Будах дасгал нь хүүхдийн гарын жижиг булчинг
хөгжүүлэхээс гадна сэтгэн бодох чадвар,орон зайн төсөөллийг
хөгжүүлэн,бичих дадалд сургадаг. Аливаа зүйлийг өнгө ялган
будаж байхдаа орчны талаарх төсөөлөл, хэлбэр дүрс,өнгө гэх
мэт олон зүйлсийг хүртэж мэдэрдэг олон давуу талтай.
 Хөтөлбөрийн дагуу “Хөгжилтэй аялал” цуврал контент
үзсэний дараагаар Дархан хотын бэлгэ тэмдэг дүрс, туг,
далбааны өөрийн орон нутгийн онцлогийн тухай ярилцана.
 А4 хэмжээтэй ажлын хуудасны “Нада” дүрсийг будна.

“Уран шаглаа” боловсролын хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь “Зүү ороох оёдол”-ын анхан шатны
зааварчилгаа олгох хөтөлбөр бөгөөд сургалтын агуулгатай
танилцсаны дараагаар боловсролын ажилтаны зааварчилгаан
дор Музейгээс бэлтгэн өгсөн хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнийг
зааврын дагуу ашиглан зүү ороох оёдлоор хавтага урлана.

“Үлгэрч гэр бүл” боловсролын хөтөлбөр

Танхимд байрлуулсан өөртөө үйлчлэх хүүхэлдэйн театрыг
ашиглан өөрийн сонирхсон дүрээр дамжуулан үлгэр ярьж
оролцох, оролцогч зөвшөөрсөн тохиолдолд үлгэрийг цахим
орчинд нийтэлнэ.
 Үлгэрийн баатрын хэлсэн үгээс хамааран дууны өнгө аяс,
гарын хөдөлгөөнөөр дамжуулан учир явдлыг илэрхийлэн унших.

“Нарны аймаг” боловсролын хөтөлбөр

Нарны аймгийн тухай хүүхдийн насны онцлогт тохирсон
харилцан ярианд тулгуурлан "Нарны аймаг" сэдвээр хүүхдүүдийн
үгсийн санг идэвхжүүлэх гараг, нар, нарны аймаг, тойрог зам,
гаригуудын нэр, гаригуудын тойрог замд байрлах дараалал,
гаригуудын онцлог шинж чанаруудын талаархи хүүхдүүдийн
мэдлэгийг нэмэгдүүлэх 3д баримлын шавраар нэг удаагийн таваг
ашиглан нарны айгийн загвар хийх бүтээлч хөтөлбөр.

“Нада-тай цуг Найрамдлын Музейгээр аялая” боловсролын хөтөлбөр

Найрамдлын танхимын үзүүллэгт тулгуурлан оролцогч
хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгох хөтөлбөрийн хүрээнд
сонгосон аль нэг Үйлдвэрийг будах дасгал ажиллана.