Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • museum.edarkhan@gmail.com
  • 7037-3020

Да-Ба 09:00-18:00

2025-03-10 16:33:05

Музейн нээлттэй өдрүүд аян зохион байгуулагдаж байна.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн 1.1-т “Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэг “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал,
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоол “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, уран зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлнэ.
Зорилго:
Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг¬ хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг зохион байгуулахад оршино.
Сэтгэгдэлүүд 0