"Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээний хүрээнд "Дарь Эхийн нигүүсэл" өдөрлөг амжилттай зохион байгуулагдав.
Тус өдөрлөгт 15 дугаар сургуулийн 11б, 11г ангийн охид хамрагдаж "Дарь Эхийн нигүүсэл", "Бурханы мутарлага" сэдвийн хүрээнд хэлэлцэж, танин мэдэхүйн боловсрол олголоо.