Соёлын Сайдын тушаалаар Монгол орон даяар 3 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж үзэгч, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилдэг.
Дархан-Уул аймгийн Музейгээс Орчин цагийн Музей үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, “Музейн нээлттэй өдрүүд” аяны хүрээнд 5 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж, гүйцэтгэсэн байна. Үүнд:
1. “Хүүхдийн ертөнц” гар зургийн үзэсгэлэн,
2. Орчин цагийн Музей үүссэний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн “Дархан Музейд хөвөрсөн он жилүүд”,
3. Хөдөлмөрийн баатруудын тухай цахим контент – “Дарханаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар хэн бэ?”, “Дарханы Цементийн үйлдвэрээс төрсөн хөдөлмөрийн баатар хэн бэ?”, “Дарханаас төрсөн анхны эмэгтэй Хөдөлмөрийн баатар хэн бэ?”,
4. “Түүх, Соёлын Үл Хөдлөх Дурсгал гэж юу вэ?”, “Соёлын Биет Бус Өв гэж юу вэ?” лекц зэргийг зохион байгууллаа.