Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • museum.edarkhan@gmail.com
  • 7037-3020

Да-Ба 09:00-18:00

2024-09-04 17:02:03

Уран зураг 1. “ДАВХАРЫН ӨРТӨӨ”

Материал ба арга ажиллагаа
Даавуун дээр тосон будгаар бүтээсэн.

Хэмжээ

Өндөр
: 60 см
Өргөн
: 93 см.

Бичээс
, тэмдэглэгээ
Зургийн баруун доод буланд
хар өнгөөр Ц.Жамсран гэж хуучин монгол бичгээр бичсэн
гарын ү
сэгтэй. Гарын үсэг гаргацтай. Зурсан оноо 68 гэж цифрээр тэмдэглэсэн.

Агуулга
1930-аад оны үед орон нутгийн хооронд морин өртөө байсан бөгөөд Нийслэл Хүрээнээс Хиагт хүртэл 11 өртөө байсан түүхтэй. Энэ 11 өртөөний нэг нь одоогийн хуучин Дарханы Хүнсний комбинатын арын Давхар уулын өвөрт “Давхарын өртөө” байсан бөгөөд энэхүү
уран зурагт тус өртөөг дүрсэлжээ.
“Морины жүчээ, аяншиж ядраад амгайгаа хэмэлсэн аг морьд, албан журмаар өртөөний фондод бэлтгэсэн нуруу өвс, шургааган хашаа, амбасын үед дэн буудал байсан хятад хийцийн дүгрэг оройтой оромж, гурван гэр харагдах агаад ямааны эвэр шиг яндангаас аргалын цэнхэр утаа бурхийн олгойдно. Их тортогт баригдаад хав хар болсон хамгийн цаад талын гэр шанам малгай шиг шалчийж орхисон байх юм. Зам зуур алхаж яваа хоёр хүний нэг нь овоодой малгай, тансар хилэн хүрэм өмссөн, богц барьсныг бодвол улаач, хажуу дахь нь өртөөгөөр заларч яваа нэг тушаалтан бололтой. Ханзарсан цастай хаврын байгаль, өртөө улааны өргөн зам, хасаг тэрэг, өөрсдөө хоёр гэртэй, хоёр зуугаад адуундаа хороолж барьсан хашаа” зэргийг уг бүтээлд харуулж өгсөн байна.

Огноо ба цаг хугацаа

1968 он.
Сэтгэгдэлүүд 0