Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • museum.edarkhan@gmail.com
  • 7037-3020

Да-Ба 09:00-18:00

2024-09-04 17:06:11

Уран зураг 2. “ШИНЭ ДАРХАНЫ 1-Р ХЭСЭГ”

Материал ба арга ажиллагаа
Даавуун дээр тосон будгаар бүтээсэн.

Хэмжээ

Өндөр
: 38 см
Өргөн
: 58 см

Бичээс болон тэмдэглэгээ

Зургийн баруун доод буланд
Ц.Жамсран гэж хуучин монгол бичгээр бичсэн гарын
ү
сэгтэй. Гарын үсэг гаргацтай. Зурсан оноо 66 он гэж цифрээр тэмдэглэсэн.

Агуулга

Энэхүү
зохиомжит зурагт Дархан хотын орон сууцны анхны хороолол болох нэгдүгээр хороололын 38, 39, 1А, 1Б, 2-р байр орон сууц, “Хараа” зочид буудал, 2 давхар дэлгүүр, 3-р цэцэрлэгийг алсаас харсан байдлаар зуржээ. Дархан хотын иргэд шинэхэн байрнаасаа ажил албандаа өглөө эртлэн яаран гарч буй байдлыг дүрсэлсэн байна. Хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр яваа хэдэн ээж аавууд, цүнхээ бариулан хичээлдээ явж буй охин, ажилдаа яаран машинд суух гэж буй дарга байрын ганган хувцасласан эхнэр нөхөр бололтой хүмүүс, зургийн цаана барилгын ажил ид өрнөж байгаа зэргийг үйл хөдлөлтэйгээр дүрслэн Дархан хотын нэгэн шинэ өглөөг эхэлж байна. Байрны ар талаар “Чайка”, “М-21” суудлын тэрэг, “Ява” мотоцикл зэрэг нь мөн л тухайн цаг үе, түүхийг өгүүлнэ. Зургийн өнгийг харвал өглөөний нар мандаж, цэлмэг өглөөг дүрсэлсэн гэлтэй.

Огноо ба цаг хугацаа

1
966 он.
Сэтгэгдэлүүд 0