Танилт нэвтрэлтийн систем
ДАН НЭВТРЭХ
  • museum.edarkhan@gmail.com
  • 7037-3020

Да-Ба 09:00-18:00

2024-09-04 17:18:26

Уран зураг 3. “Д.СҮХБААТАР, В.И.ЛЕНИН НАРЫН УУЛЗАЛТ”



Материал ба арга ажиллагаа

Зотон даавуун дээр тосон будгаар бүтээсэн.

Хэмжээ

Өндөр
: 1.18 см.
Өргөн
: 1.33 см.

Бичээс болон тэмдэглэгээ

Зургийн баруун доод буланд
Цүлтэм гэж бичсэн гарын үсэгтэй. Гарын үсэг гаргацтай. Зурсан оноо 69 гэж цифрээр тэмдэглэсэн.

Агуулга

Зураач
Н.Цүлтэмийн давтагдашгүй түүхэн болон цаг үеийн өнгө аяс, аж байдлыг харуулсан олон сайхан бүтээлүүд байдгийн нэг нь “Уулзалт” тосон зураг юм. 1921 онд В.И.Ленин, их жанжин Д.Сүхбаатар нар уулзсан түүхэн уулзалт нь манай зураачдын бахархалт сэдвийн нэг байлаа. Зурагт Ардын Журамт Цэргийн удирдагч Д.Сүхбаатарыг хар нударгатай цэнхэр дээл, өлзий хээгээр эмжсэн хүрэн хантааз өмссөнөөр, өвөр дээрээ дэвтэр тавин, В.И.Ленинийг анхааралтай сонсож буйгаар дүрсэлжээ. Хувьсгалын их удирдагч В.И.Ленинийг хар костюм, цагаан цамц, сааралдуу өнгийн зангиа зүүсэн байдалтайгаар зурж, Д.Сүхбаатарт ямар нэгэн зүйлийг хичээнгүйлэн тайлбарлаж хэлж байгаар дүрсэлсэн байна. Энэ зургаас сайн харвал дотоод динамик хөдөлгөөнийг гол болгосон байгаа. Энэ нь тэдний халуун дулаан уулзалтыг харуулсан гэж үзэж болно. Д.Сүхбаатарын дүр төрхөөс эр хүний гүндүүгүй, ухаалаг, тэвчээртэй зан чанар харагдаж байгаа бол, В.И.Ленингээс багш хүний бусдад зааж сургах гэж хичээж байгаа зан байдал, мөн буурь суусан хүний байдал харагдаж байна.

Огноо ба цаг хугацаа

1969 он.
Сэтгэгдэлүүд 0